"Лиллехаммер-2016" залуучуудын өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон багийнхан өчигдөр эх орондоо ирсэн.
Тус наадмаас холимог багийн гүйлтийн тэшүүрийн төрөлд алтан медаль хүртсэн Буянтогтохын Сумъяаг Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ж.Хатанбаатар, Ц.Дамдин, Монголын тэшүүрийн холбооны хүндэт ерөнхийлөгч О.Эрдэнэ-Өлзий нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хэлэхдээ, энэхүү медаль нь Монголын хүүхэд залуучуудад маш их урам өгөн хэрхэн Б.Сумъяа шиг шилдэг тамирчин болох вэ гэсэн асуултыг тавьж, тэшүүрийн спортод дурлах сонирхлыг нь өдөөж өглөө гэсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: http://olympic.mn