Энэ долоо хоногийн сайдын цаг уулзалтад Сангийн сайд Б.Болор оролцохоор болжээ. Уг уулзалт 12.00 цагт товлогдсон юм. Тэрээр энэхүү уулзалтад Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэвийн хамт оролцож, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийх аж.
Онцлоход, дээрх хуулийн хэрэгжих хугацаа хоёрдугаар сарын 20-ноор дуусгавар болсон бөгөөд10 их наяд орчим төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон гэх мэдээлэл бий.
Г.ХОРОЛ