Формула-1 гарааны ангиллаа өөрчлөхөөр тохиролцов

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Формула-1 гарааны ангиллаа өөрчлөхөөр тохиролцов

Формула-1 гарааны ангиллаа өөрчлөхөөр тохиролцов

Формула-1 авто уралдааныхан Женевт цугларан ирэх тэмцээний улиралд гарааны шалгаруулалтын ангилалд  эрс өөрчлөлт оруулахаар тохиролцсон тухай  Дэлхий зөвлөл  FIA мэдээлэв.

Гарааны шалгаруулалт өмнөхүүд шигээ гурван шатнаас бүтэх бөгөөд  харин тус бүр нь 16, 15, 14 минутын үргэлжлэлтэй байна. Өмнө нь бол уралдааны нисгэгчид  шат бүрийн төгсгөлийн дүнгээр хамгийн удаан таван машин нь хасагдснаар жагсдаг. Одоо шинэ журмаар нисгэгчдийг  тэмцээлдээнийх нь явцад хасах ажээ.

Эхний  шатанд хамгийн удаан машин нь долоо дахь минутад хасагдан сүүлийн байр эзэлнэ. Дараа нь минут хагас тутамд нэг  нэгээр хасагдсаар хоёрдугаар шатанд 15 машин уралдана. Хоёрдугаар шатны  гараанд гарсан машинуудын хамгийн удаан машин нь зургаа дахь минутад хасагдах бөгөөд дараалаад минут хагасын дотор машинууд хасагдсаар найман машин дараагийн шат руу орно.Сүүлийн шат нь эхлээд таван минудын дараа хамгийн удаан машин хасагдах ба минут хагасын дотор дараалан хасагдсаар сүүлийн  минут хагаст хоёр нислэгч үлдэн уралдаж гарааны эхний байрын төлөө өрсөлдөх гэнэ.

Формула-1 уралдааны 2016 оны уралдааны шинэ улирал гуравдугаар сарын 20-нд Австралийн Гран-при уралдаанаар эхлэх юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж