Дэлхийн болд үйлдвэрлэл 7 хувиар уналаа

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн болд үйлдвэрлэл 7 хувиар уналаа

Дэлхийн болд үйлдвэрлэл 7 хувиар уналаа

Энэ оны эхний сарын болдын үйлдвэрлэл 127,724 сая тонн болон өнгөрсөн оны мөн үеийнхээс  7,1 хувиар унасан тухай  World Steel Association (WSA) мэдээлэв.

Болд үйлдвэрлэлийн гурван лидер болох Хятад (63,2 сая тн), АНУ (6,6 сая тн), Орос (5,6 сая тн)  үйлдвэрлэлээ бууруулсан байна. Нэгдүгээр сард Оросын үйлдвэрлэл 10,6% буюу 5,554 сая тонноор буурсан бол Украины  болд хайлуулалт 3,6%-иар  буюу 1,938 сая тонноор нэмэгджээ.

Европын холбооны орнуудад  болд хайлуулалт 7,6%-иар буурч, 13,428 сая тонн болжээ. Франц үйлдвэрлэлээ 11,9% буюу 1,150 сая тонн, Итали 5,3% буюу 1,8 сая тонн болд гаргажээ. Польш 0,3% -иар нэмэгдүүлэн  820 мянган тонн үйлдвэрлэв. Герман үйлдвэрлэлээ 3,605 сая тонн болгов (уналт нь 2%).

WSA-гийн мэдээгээр, Хойд Америкт болдын үйлдвэрэл 7,6%-иар багасч 9,274 сая тонн болсны 6,618 сая тонныг АНУ гарган хувиа 8,8-иар буулгажээ. Өмнөд Америк ч үйлдвэлэлээ 14,6%-иар багасган 3,251 сая тонн болгожээ. Бразилийн үйлдвэрлэл 17,9% буюу 2,451 сая тонн хүртэл буулаа.

Азийн орнууд 87,175 сая тонн болд үйлдвэлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс  6,9%-иар бага байна. Африкийн орнууд 1,142 сая тонн (уналт 14,9%), Ойрх Дорнод 2,061 сая тонн (хасах 11,3%), Далайн орнууд 466 мянган тонн (уналт 6,3%) болд хайлуулжээ.

Өнгөрсөн онд дэлхийн болд хайлуулалтын үйлдвэрлэл 1,623 тэрбум тонн байсан нь өмнөх жилийнхээс нь 2,8%бага байсан гэж Дэлхийн болдны холбоо мэдээлэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж