Америкийн эдийн засаг нь “хэрэглээний баяр цэнгэл” юм. Учир нь хүн амын хэрэглээний төвшнөөс Америкийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурд хамаардаг. Асуудал нь эдгээр хэрэглэгчдийн 25 хувь нь ирээдүйн боломжит дампуурагчид гэдэгт оршино.
Bankrate.com сайтын 1000 насанд хүрэгчдийн дунд явуулсан судалгаагаар, дөрвөн хүний нэг нь зээлийн картаараа төлбөр хийж чадахгүй байгаа аж. Тэд хадгаламжгүй бөгөөд эсвэл тэр нь төлбөрт хүрэлцээгүй байдалд байгаа аж.
Энэ удаад зөвхөн бөөний зээлийн талаар хөндөж байна. Америкийн эдийн засгийн 70 орчим хувь нь хэрэглэгчдийн зарлага дээр тогтдог учраас байдал түгшүүртэй байж болох юм.
АНУ-д ихэнх барааг зээлээр худалдан авдаг бөгөөд тийм учраас америкчуудын дөрөвний нэгийн байдал хүндрэх нь худалдааны хэмжээ болон эдийн засагт нь хүчтэй нөлөөлнө.
Судалгаагаар, хүн амын 29 хувьд нь “хар өдөрт” зориулах хадгаламж огт байхгүй гэнэ. Эдгээр тоонууд нь иргэдийн 25 хувь нь санхүүгийн сүйрлийн эрмэгт байгааг харуулж байна.
Хэрэв тэдэнд зээлээр төлөх боломж тасарвал тэд мөнгөгүй үлдэх юм. Хадгаламжгүй учраас дампуурна гэсэн ганцхан хувилбар л тэдэнд үлдэнэ.
Иймэрхүү онцгой байдал бодохоос илүүтэйгээр болж өнгөрдөг. American Express компани 2014 онд нэгэн судалгаа явуулан америкчуудын тал хувь нь төлөвлөгдөөгүй зарлагатай тулгарч байна гэж тогтоосон байна.
Тийм зарлагуудын 44 хувь нь эрүүл мэндийн асуудалтай, 46 хувь нь авто машины осол эвдрэлтэй холбоотой ажээ.
Хамгийн тааруу байдалд 30-49 насны бүлэг байгаа гэнэ. Эдгээр хүмүүс хүүхдүүдээ өсгөх мөнгө олох шаардлагатайн дээр байрны зээлтэй. Тиймээс тэдэнд зээлийн картаар өрөө төлөх боломж тааруу байна.
Зээлийн картын өр нь “хар өдрийн” хадгаламжаас илүү хүмүүсийн хувь:
Нас | Хувь, % |
18-29 | 20% |
30-49 | 26% |
50-64 | 25% |
Хэрэглэгч нарт зээлийн картын өр байхгүй, хадгаламж нь сар тутмын зардлаас зургаа дахин их байх байдал л тааламжтай. Гэтэл бодит байдал дээр тэр нь мөрөөдөл чигээр үлдэж байгаа. Ер нь бол иймэрхүү байдал зөвхөн АНУ-д биш, дэлхий даяар газар авч байна.
Шинжээчид эхлээд хамгийн өндөр хүүтэй зээлийг барагдуулахыг хичээх, онцгой тохиолдолд төлбөр хийх хадгалмжийг бий болохыг зөвлөж байна. Ингэснээр байдлыг тогтворжуулж зээлийн картын өрийг буулгахад тус төхөм болох юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР