Фидель Кастрогийн ах нас баржээ

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Фидель Кастрогийн ах нас баржээ

Рамон Кастро Рус

Фото: Javier Galeano / AP

 

Кубын хувьсгалч Фидель Кастро ба өнөөгийн лидер Рауль Кастро нарын том ах Рамон Кастро 92 насандаа таалал төгсчээ. Энэ тухай хоёрдугаар сарын 24-нд Кубын Granma сонин  бичжээ.

 

Рамон Кастрогийн шарилыг чандарласан ба харин үхлийн шалтгааны талаар өгүүлсэнгүй.

 

Рамон Кастро Кубын хувьсгалын  гол хүмүүсийн нэг бөгөөд Монго гэсэн нууц нэртэй байж, байлдааны ажиллагаанд шууд оролцоогүй ч зэвсэг, хүнсний нийлүүлэлтийг хариуцаж байжээ. Бензин ховордсон үед спиртийн түлш бэлтгэх ажлыг зохион байгуулсан юм.

 

Хувьсгал эхэлж байхад тэрээр гэртээ үлдэн эцэг, эхээ асарч фермээ удирдаж байлаа. Хувьсгал ялсны дараа Рамон Кастро хөдөө аж ахуйд зүтгэж ХАА яаманд албан тушаалтай байсан юм. Сангийн аж ахуйг удирдаж байхдаа далаад оны дундуур Монголд айлчилж байв. Тэрээр Кубын Хөдөлмөрийн баатар цолтой юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж