Шилдэг сагсчид Орхон болон Хандгайтад цугларна

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Шилдэг сагсчид Орхон болон Хандгайтад цугларна

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолт өндөрлөх дөхөж байна. Сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн ихээр хүлээдэг Бүх оддын тоглолт энэ сарын 26-28-ны өдрүүдэд Орхон аймаг болон Хандгайт дахь спортын ордонд зохион байгуулагдахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 26-д Орхон аймагт "Хангарьд" спортын ордонд залуучуудын шигшээ баг, легионеруудын эсрэг тоглоно. Харин 27-нд Монголын лигийн Бүх оддын тоглолт болон слэм данк, холын зайн шидэлт, ур чадвар багийн тэмцээн болно. Мөн Монгол Улсын шигшээ баг легионер тоглогчидтой талбай дээрээ өрсөлдөнө.

"Бүх оддын тоглолт-2016"

02.26 – "Залуучуудын шигшээ баг" – "Легионеруудын баг" (Орхон аймаг "Хангарьд" спортын ордон)

02.27 – 12.00 –  Бүх оддын тоглолт болон слэм данк, холын зайн шидэлт, ур чадвар багийн тэмцээн (УБ, Хандгайт "Олимп" цогцолбор)

02.28 – 12.00 – Монгол Улсын үндэсний шигшээ баг – АНУ Легионеруудын баг (УБ, Хандгайт "Олимп" цогцолбор)

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж