Фото: Brian Cahn / Zuma / Globallookpress.com
Неведа мужийн бүгд найрамдахчуудын намын хурлууд болох кокуст ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, тэрбумтан Дональд Трамп ялжээ. Трамп ийнхүү намынхаа сунгаанд анх удаагаа баруун хэсэгт яллаа. Боловсролтой, баячууд ихтэй мужид ялсныгаа тэрээр өөрийг нь боловсролтой хүмүүс дэмжиж байна гэж ихээхэн олзуурхлаа. Тэрээр сонгогчдын олонхийн санал авч хоёрдугаарт яваа Марко Рубиогоос 20-иад хувиар илүүтэй байлаа.
Трамп нь АНУ-ын барилгын том компанийн эзэн бөгөөд, дэлхийн хэмжээнд зочид буудлууд казиногийн сүлжээтэй. Тэрээр Бүгд найрамдах намын нэр дэвшигчдыг тэрүүлэн явж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР