Өнгөрсөн шөнө аваргуудийн лигийн хасагдах шатны шөвгийн 16-гийн хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг болох “Ювентус”, ”Байерн Мюнхен” клубууд эхний тоглолт эвийн гэрээгээр өндөрлөлөө.
Тоглолт Италийн “Ювентус”-ын цэнгэлдэх хүрээлэнд 41,332 үзэгчтэй эхэлсэн бөгөөд тоглолтын эхний гоолыг нэгдүгээр үе өндөрлөхөөс өмнө 43 дахь минутад Коштагийн зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг Мюллер ашиглаж тооны харьцааг нээв. Ийнхүү нэгдүгээр үед Германы баг илүүрхэв. Тоглолтын хоёрдугаар үед удаан хугацааны гэмтлээсээ эргэн ирсэн Роббен өөрийн уламжлал болсон зүүн хөлөөрөө хаалгаруу хүчтэй цохиж тоог холдуулж амжлаа. Харин удалгүй “Ноёд”-ууд хариугаа нэхэж, 63 дахь минутад Дибала, 76 дахь минутад Стураро нар тооны харьцааг тэнцүүлсэн юм. Тоглолтын цаг дуусахад аль аль нь гоол оруулж чадалгүй тэнцээгээр өндөрлөв.
Сонирхуулахад, “ПСВ Эйндховен”-“Бенфика” клубууд өнөө шөнө 03:45 цагаас тоглоно. Уг тоглолтыг “CCTV5”, “Матч”, “SPS” сувгуудаар үзэх боломжтой.
Я.ТӨМӨР-ОЧИР