
Испанид дэлхий дээрх нарны анхны цахилгаан станц ажиллаж эхэлжээ. Уг станц өдөр, шөнөгүй ажилладаг гэнэ. Уг нарны цахилгаан станц нь Испанийн Фуэнтес-де-Андалусия хотыг эрчим хүчээр бүрэн хангадаг аж. Цахилгаан станцын хүчин чадал 19.9 мегаватт юм. Нарны цахилгаан станцыг барьсан "Торресол Энержи" компанийн мэдээлснээр уг станц нь жилд 110 гиговатт/цаг эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд 25 мянган айлыг дулаанаар хангаж чадах юм байна.
Д.Дорж