“Гол нүүдэл-Супер цом 2016” цуврал тэмцээний удирдамжийг хүргэж байна.
Тэмцээний зорилго:
Монголд шатрын спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, Цомын төлөө өрсөлдүүлж шатарчдын ур чадварыг нэмэгдүүлэх зэргээр Гол нүүдэл шатрын клубын нээлтийг тохиолдуулан дөрвөн цуврал тэмцээнийг зохион байгуулахаар болж байна. Тэмцээн бүрээс эхний 3 байрт шалгарсан 12 шатарчдын дунд 11 өрөг тойргийн тоглолт явуулж 5 дахь тэмцээн дээр Сүпер цомын эзнийг тодруулна.
Цуврал тэмцээний дараалал:
1. 2 сарын 27, 28 нд Шатар сонирхогчдын дунд буюу дотоод чансаа 2000 аас доош эрэгтэй тамирчдын тэмцээн
2. 3 сарын 5,6 нд Дотоод чансаа 2000+ шилдэг шатарчдын дундах тэмцээн
3. 3 сарын 12, 13нд эмэгтэй тамирчдын тэмцээн. Нас ратенг харгалзахгүй
4. 3 сарын 19, 20 нд Өсвөрийн шатарчдын дунд тус тус тэмцээн зохион байгуулна.
5. 3 сарын 26, 27нд Дээрх 4 тэмцээнээс эхний 3 байрт шалгарсан шилдэг 12 шатарчны дунд тойргийн системээр тэмцээн зохион байгуулж аварга тамирчин Сүпер цомын эзэн болно.
Тухайн тэмцээнүүдийн төлөвлөсөн хугацаа монголын шатрын холбооны төлөвлөгдсөн тэмцээнтэй давхцсан тохиолдолд хугацааг 7 хоногоор хойшлуулах болон дахин зарлана.
ХААНА: “Гол нүүдэл ” ШАТРЫН КЛУБ-т (БГД, 28-р сургуулийн ард 34-р байр, 2-р орц 68 тоот)
Бүртгэл: Сонирхогчдын тэмцээнийг 2 сарын 25, 26нд 11-19 цагийн хооронд “Гол нүүдэл” шатрын клубт биеэр ирж бүртгүүлнэ. Жич: Оролцогчдын тоо хязгаартай бөгөөд эхний 50 хүнийг бүртгэнэ. Бусад тэмцээнүүдийн бүртгэлийг 2 сарын 25 наас эхлэн өдөр бүр хийнэ. Тэмцээн бүрт эхэлж бүртгүүлсэн 50 оролцогчийг бүртгэж бүртгэлийг хаана.
Тэмцээн явуулах журам: Дэлхийн шатрын холбооны дүрмээр явагдана Цуврал 4 тэмцээн бүр Швейцарь системээр 9 өрөг тоглоно Харин сүүлийн Сүпер цомын тэмцээн 11 өрөг тоглоно. Цагийн хяналт: Талдаа 1 цаг. Тэмцээн бүрт Ратенг тооцож монголын шатрын холбоонд мэдээллийг хүргүүлнэ.
БАЙР ШАГНАЛ:
Эхний 4 цуврал тэмцээн бүр 1,2, 3 байр мөнгөн шагнал медаль өргөмжлөлтэй
1-р байр 200 000 төгрөг
2-р байр 150 000 төгрөг
3-р байр 100 000 төгрөг
Сүпер цомын тэмцээний хувьд мөн эхний 3 байр мөнгөн шагнал медаль өргөмжлөлтэй. Аварга тамирчин Сүпер цомын эзэн болно.
1-р байр 250 000 төгрөг
2-р байр 150 000 төгрөг
3-р байр 100 000 төгрөг
Хураамж: Цуврал тэмцээн бүр хураамж 20.000 төгрөг. Дээрх 4 тэмцээнд эхний 3 байр эзэлсэн 12 шатарчин Сүпер цомын тэмцээнд хураамж төлөхгүй. ХОЛБОО БАРИХ УТАС: 88804800