Гахайн биед хүний эд, эрхтэн ургуулах боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Гахайн биед хүний эд, эрхтэн ургуулах боломжтой

Эрхтэн
шилжүүлэн суулгах мэс заслын гол донор нь гахай болох тухай Европын
генетикийн нийгэмлэгээс мэдээллээ. Тухайн өвчтөний суурь эсийг гахайн үр
хөврөлд суулгаснаар хүний шинэ эд, эрхтэн ургуулах боломжтой хэмээн
судалгааны багийн ахлагч Хиромицү Накаүчи тайлбарлав. Эрдэмтэд хархны
суурь эсийг хулганы үр хөврөлд суулган, энэхүү аргыг туршихад амжилттай
болсон байна.
Шинэ төрсөн тэрхүү амьтан хулгана шиг харагддаг ч биеийн дотоод бүтэц,
эрхтэн нь хархных аж. Өөр амьтны эрхтэнтэй тэдэнд ямар ч сөрөг нөлөө,
өвчний шинж тэмдэг илрээгүй гэнэ. “Хүний суурь эс суулгах гахайн үр
хөврөлийг хэдийнэ бэлдсэн. Удахгүй эхлэх энэхүү туршилт амжилттай болбол
цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн шилдэг арга болно.

Хамгийн чухал нь үүний тусламжтайгаар хэдэн сая хүний амийг аврах боломжтой” хэмээн Их Британийн эрдэмтэн Крис Мэсон ярьжээ.

Б.ИНДРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж