Давхар эрүү, булцгар хацарнаас салах ”нүүрний иог”

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Давхар эрүү, булцгар хацарнаас салах ”нүүрний иог”

Өөрийнхөө гоо сайханд цаг ямагт анхаарч, түүний төлөө ямарваа нэгэн зүйлийг хийдэг бүсгүй таньд энэ удаа нүүрний иогийн дасгалыг зааж өгье. Монголчууд бидний нүүрний хэлбэрийг өргөн шанаатай, онигор нүдтэй, навтгар хамартай бас махлаг царайтай хүмүүс хэмээн гадныхан дүгнэдэг. Тиймээс ч эмэгтэйчүүд маань сүүлийн жилүүдэд нүдэндээ давхраа хийлгэх, хамар өндөрлөх, шанаагаа үрүүлэх гээд олон мэс ажилбарыг хийлгэх болжээ. Танд нэг нууц хэлэхэд, та нүүрний иогийн дасгал хийснээр мэс засал хийлгэхээс ч илүү үр дүнд хүрэх болно. Харин яг одоо таны нүүрийг давхар эрүүнээс салгаж, шанааг багасгах иогийн дасгал зааж өгье. Энэ дасгалыг та хаана ч хэзээ ч хийж болно.

Эхний алхам: Доод уруулаа бага зэрэг урагш сунга. Ингэх явцад таны эрүү давхар урагшилна. Дараа нь урагш болсон доод уруулаа дээд уруулдаа хүргэн чангалж инээмсэглэ.

Хоёр дахь алхам: Ийнхүү инээмсэглэж байхдаа хэлээ тагнаандаа хүргэ. Энэ нь таны шанааг багасахад нөлөөлөх бөгөөд хийх явцад бага зэрэг чилэх мэдрэмж төрнө.

Гурав дахь алхам: Яг дээрх байрлалыг авсан чигтээ хүзүүгээ чадах чинээгээрээ дээш сунга. Энэ дасгал таныг давхар эрүүнээс салгах болно.

Энэхүү дасгалыг 10 секунд орчим хийгээд амарна. Дасгалыг өдөр тутам хийснээр илүү үр дүнд хүрэх болно.

Эх сурвалж: everyday.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж