Чех улс цөмийн хаягдлыг шатаах саналыг хүлээж аваагүй бол Юта муж Оак Риджэд дахин боловсруулсан цөмийн хаягдлын үнсийг булахаас татгалзаны дараа цөмийн хаягдлын ихэнх хэсгийг Герман руу буцаасан ажээ. Оак Риджэд цөмийн хаягдлыг цуглуулж, дахин боловсруулах ажлыг хэдэн сарын өмнө эхлүүлсэн “Energy Solutions” олон улсын компани уг процесс ямар ч аюулгүй гэж мэдэгдсэн байна. Тус компанийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар “Energy Solutions” цацраг идэвхит бодис шингэсэн хувцас хэрэглэл, хэт ягаан туяаны багаж хэрэгсэл зэргийг шатааж байгаа ажээ. Оак Ридж дэх цөмийн хаягдал боловсруулах байгууламжийг 20-оод жилийн өмнө босгосон байна.
"Агаар мандал дахь огторгуйн туяа дэлхий дээрх цөмийн хаягдлаас хэд дахин их цацраг идэвхит бодис агуулдаг” гэж “Energy Solutions” компанийн төлөөлөгч Марк Волкер мэдэгдсэн байна. Хэдийгээр Германы цөмийн хаягдлыг АНУ Оак Риджэд дахин боловсруулах лиценз олгосон боловч компани цөмийн хаягдлыг хэзээ импортлож эхлэх нь тодорхойгүй байгаа тул эцэслэн шийдээгүй байгаа ажээ.
Теннесси муж нь цөмийн хаягдал шатаахыг зөвшөөрдөг АНУ-ын цорын ганц муж юм байна. Тус муж АНУ-ын цөмийн хаягдлын 75 хувийг дахин боловсруулж, жилд 18.6 сая кг цөмийн хаягдал шатаадаг ажээ.