
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын нэрэмжит биеийн тамир, спортын “Хүний хөгжил” сэдэвт өдөрлөг зургадугаар сарын 25-ны өдрийн 11-16 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох ажээ. Энэхүү өдөрлөгийг Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Тамирчдын баяр, Олимпийн өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдийг нэгтгэн зохион байгуулж байгаа юм байна.