Усны тухай хуульд зааснаар Монгол орны усны тоо бүртгэлийг дөрвөн жилд нэг удаа явуулах ёстой. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар орон даяар усны тоо бүртгэлийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлсэн. Энэ жилийн тооллогод улсын хэмжээнд 41 ажлын хэсэг гарч, ажиллаж байна. Мөн бүх аймаг сум, багаас өчигдрийн байдлаар 338 хүн оролцож, ажлын явц 32.8 хувьтай байна хэмээн Улсын усны тоо бүртгэлийн комиссоос мэдээллээ. Үүнээс үүдэн усны тоо бүртгэл эхэлсэн аймгуудын ажил төлөвлөснөөс удаан байгаа гэнэ. Энэ нь зарим аймаг, сумын ажлын хэсгийнхэнд унаа олдоцгүй, шатахуун хүрэлцэхгүй байгаатай холбоотой ажээ. Түүнчлэн ихэнх аймгийн БОАЖГ-ын усны мэргэжилтнүүд болон холбогдох албаныхан хамрагдсан Цаг уур, орчны шинжилгээний албадын тээврийн хэрэгслүүд үүл буудах ажилд гарсан нь хүлээгдэх бас нэг шалтгаан болсон гэнэ.
А.Зул