АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Японы ерөнхий сайд Шинзо Абэ-г ирэх тавдугаар сард ОХУ-д айлчлах хэрэггүй гэж ятгаж байгааг Японы “Киодо” агентлаг дамжуулжээ.
“Одоо айлчлах цаг биш” гэж Обама хэлснийг “Киодо” агентлаг эш татжээ. Эх сурвалжийн хэлснээр Абэ ятгалгад ороогүй бөгөөд Обамад хариу өгөөгүй байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР