Арсенал “Биелэгдэшгүй даалгавар”-тай ахин нүүр тулна

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Арсенал “Биелэгдэшгүй даалгавар”-тай ахин нүүр тулна

 

Өнгөрсөн шөнө аваргуудын лигийн шөвгийн 16-гийн “Арсенал”-“Барселона” клубын тоглолт явагдлаа. Хасагдах шатны хамгийн сонирхолтой энэхүү тулаан "Эмиратес” цэнгэлдэхэд өрнөж, “Барселона”-ийн супер од Л.Месси хоёр гоолыг оруулснаар талбайн эздийг олон мянган хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө хүнд байдалд оруулсан юм. Энэхүү тоглолтыг цэнгэлдэхэд 59889 үзэгч үзжээ.

Тоглолтын нэгдүгээр үеэс талбайн зочин баг “Барселона” клуб бөмбөг эзэмшилтээрээ 72 хувийн амжилттай илүүрхсэн ч, Чех, Мертезакер, Козельни, Монреаль тэргүүтэй “Их Буучид”-ын хамгаалалт бат бөх байлаа. Ийнхүү нэгдүгээр үе 0:0-ийн харьцаатай өндөрлөв. Харин тоглолтын хоёрдугаар үед эхлээд 16 минутын дараа Неймарын дамжуулалтыг Месси “чулуу” болгож, цагтаа “Цэнхэр”-үүдийн хаалгыг хуурай манаж явсан Чехийн хаалганд анхны гоолоо хийлээ. Үүнээс хойш зочин баг хэд хэдэн аюултай довтолгоо хийгээд байсан юм. Улмаар тоглолтын 82 дахь минутад Венгер хамгаалалтандаа анхаарч, Фламиниг сэлгээгээр оруулж ирсэн. Талбайд гараад удаагүй байсан  Фламини торгуулийн шугамд Мессигийн хөлд сууж алдаа гаргасан. Месси торгуулийн цохилтыг гүйцэтгэж, 2:0-оор тоглолт өндөрлөв. Ингэснээр Венгерийн залуучууд “Биелэгдэшгүй даалгавар”-тай нүүр тулахаар боллоо.

Хоёр багийн хариу тоглолт ирэх гуравдугаар сарын 16-ны өдөр “Камп ноу” цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Тоглолтыг “CCTV5”, “SPS”, “Матч” телевиз шууд үзэх боломжтой.

  

Тус хоёр багууд өмнө аваргуудын лигт нийт 5 удаа тоглоход:

2006.05.18-ны өдөр “Барселона”2:1 “Арсенал”

2010.04.01-ны өдөр “Арсенал” 2:2 “Барселона”

2010.04.07-ны өдөр “Барселона” 4:1 “Арсенал”

2011.02.17-ны өдөр “Арсенал” 2:1 “Барселона”

2011.03.09-ны өдөр “Барселона” 3:1 “Арсенал” тус тус оноогоор өндөрлөж байсан удаатай.

Я.ТӨМӨР-ОЧИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж