Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Hog

Урд байрны цонх. Нэг ах тагт дээрээ орчиноо ажиглан тамхи татна. Тамхиа
татаад дуусах шиг боллоо. Ийш тийшээ хүн харсанаа ишээ шидэж байна. Тэр
ишээ гадаа хаяж байна гэж бодож байх шиг байна. Гэхдээ энэ ч бас өөрийнх
нь амьдарч байгаа орчин, оршин байгаа гэр орон нь гэдгийг ухаарахгүй
байгаа бололтой. Тэр дөнгөж сая амьдарч буй орчиноо хог болгож байна. 

Хөөрхий хүмүүс оромжоо цэвэрлэж, хогоо хаялана. Таны гэрийн гадаа ч
гэсэн таны гэр байдаг гэдгийг ухамсарлахгүй, босгоноосоо цааш сэтгэхгүй,
ахархан хараатай байх гэж дээ.

Хэрвээ хэн ч хог хаяхгүй бол хог гэж байхгүй байх байсан. Хог бүр
эзэнтэй байдаг. Айл бүр үүднийхээ хогийг цэвэрлэчихвэл ГУДАМЖ ТЭР
ЧИГЭЭРЭЭ ЦЭВЭРХЭН БОЛНО.

Хүн бүр өөрийнхөө амьдралыг аваад явчих АРЧААТАЙ БОЛЧИХВОЛ УЛС ОРОН
АМАР АМГАЛАН, ядуурал зовлонгүй болно. Хүн бүрийн амьдрал нийлээд улс
орны амьдрал болно.

НОГООН ДЭЛХИЙ ТАНЫ ГЭР ОРОН

http://luvsandorj.newmediamarketingagency.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж