Сэтгэл сэргээх шилдэг арга

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Сэтгэл сэргээх шилдэг арга

Бидний ааш авир олон хүчин зүйлээс хамаарч хувирч өөрчлөгдөж байдаг.
Саяхан бусдаас бэлэг авч, сайхан унтаж, аль хэдийнээс мөрөөдсөн хувцасаа
худалдаж аван эерэг энерги цацруулж байснаа хэдхэн хормын дараа хэн
нэгэнтэй маргаж, ажил цагтаа амжаагүйгээс стресстэн сэтгэл санаагаар
унадаг. Иймээс сэтгэл засах олон арга байдгийг мэдэхэд илүүдэхгүй байх.

Амттай хоол ид

Шоколад сэтгэл санааны байдлыг дээшлүүлдэгийг шинжлэх ухаан
баталсан. Мэдээж илчлэгийн хэмжээг үл тооцвол шүү дээ. Гэхдээ дуртай
амттанаас хэдхэн хазлаа гээд та таргалахгүй нь лав. Сэтгэл гутралтай
тэмцэхэд самар, жимс, жимсгэнэ тустайг бүү март.

Секс сайн эм

Үнэндээ секс нь олон асуудлыг шийдэх төгс хэрэгсэл. Та сэтгэлээр
унасан үед энэ аргыг хэрэглэ. Ганц дутагдалтай тал нь таны хажууд яг энэ
мөчид тохирох амраг байх эсэх. Хэрэв анх тааралдсан эртэй учир
ургуулж, ийм байдлаар сэтгэлээ засах гэж оролдвол харин эрсдэлтэй арга
болж хувирах байх шүү.

Спортоор хичээллэ

Спортын аль ч төрлөөр оролдоход хуримтлагдсан сөрөг энерги
гадагшилдаг. Дээр нь бас бие галбираа засахад тустай. Иймээс та
цэцэрлэгт хүрээлэнгээр зугаал, сагс болон гар бөмбөг тогло. Усан санд
шумба.

Дэлгүүр хэс

Дэлгүүр хоршоо хэсэхэд сэтгэл санааны байдал дээшилж, уур хүргэж
бухимдуулсан асуудлаа мартана. Нэг ёсондоо стрессийн эсрэг эмчилгээ
болдог, ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд. Хэрэв танд хангалттай мөнгө
байхгүй бол трико, үсний боолт, зүүлт гээд өөртөө аар саархан юм
худалдаж ав. Сэтгэл зүйчид “ бүрхэг өдөр, зөвхөн тэр үед ч бус, болж л
өгвөл үргэлж тод өнгийн хувцас худалдаж ав” гэж зөвлөдөг. Учир нь хурц
тод өнгийн хувцас нүд баясгаж, таны төдийгүй эргэн тойронд байгаа
хүмүүсийн сэтгэл санаанд эерэг нөлөөлдөг.

Хөгжим хөгжөөдөг

Дуртай хөгжмөө тавь, аль болох чанга. Хайртай дуучнаа дуурайж, дагаж
дуул. Гэхдээ хөршүүдээ бүү март, тэд таны хөгжмийн сонирхлыг
хуваалцахгүй байж мэднэ. Гэртээ толины өмнө бүжиглэ.

Тайван арга

Амар тайван байхыг хүсвэл гэртээ дуртай ажлаа хий. Дуртай номоо унш.
Хообийгоо ол. Хүсвэл юм оё. Гэрийн тавилгаа өөрчилж тавихад амьдрал
шинэчлэгдэж байгаа юм шиг санагддаг гэдгийг хэн хүнгүй мэдэх байх аа.
Эсвэл ажлын ширээгээ цэвэрлэж, хуучин зүйлсээ ухаж янзлахад хэсэгтээ
сайхан амрах болно.

Эрсдэлтэй аргууд

Хэрэв та сэтгэл тавгүй байвал эрсдэлтэй аргаар тэмц. Шүхрээр харай,
уулын цанаар эсвэл сноубордоор гулга. Үгүй ядаж л найзуудтайгаа хамт
паркт оч. Адреналин ялгарч, сэтгэл санааг тайвшруулна.

http://enhbazar.posterous.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж