Ж.Батзандангийн “урт хэл” ахыгаа айлгаж, ичээв үү?

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Ж.Батзандангийн “урт хэл” ахыгаа айлгаж, ичээв үү?

Ж.Батзандангийн “урт хэл” ахыгаа айлгаж, ичээв үү?

УИХ-ын ээлжит бус чуулган эхлэх гэж нэлээд дуншсан. Энэ үеэр АН-ынхан аргаа барж нээлттэй сонсгол явуулахад хүрсэн юм. Тэд сөрөг хүчнийг чуулгандаа ирэхгүй байгааг  “шүүмжлэх боломж олдсон дээр нь” гэгчээр ёстой л нэг ширүүн үгээр балбасан.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан л гэхэд МАН-ыг алуурчдын нам хэмээн чуулганы хуралдаан дээр хэлж,  энэ үгэнд МАН-ынхан нэлээд гомдсон бололтой,  бүлгийн дарга С.Бямбацогт “Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудах юм бол ирээдүй чамайг их буугаар буудна гэж үг байдаг. Юу гэсэн үг вэ гэвэл Ж.Батзандан гишүүний аав нь МАН-ын төлөө зүрх сэтгэлээ зориулж явсан. Мөн төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ нь өнөөдөр МАН-ын нэр дээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хийдэг. Ингээд болохоор аав ах хоёрынхоо зүтгэж байгаа намыг  алуурчдын нам гэж хэлж байгаад харамсалтай байна. Олон удаа ингэж хэлсэн. Иймд МАН-ын жирийн олон мянган гишүүдээс уучлалт гуйх ёстой” гэсэн юм. Харин үүний хариуд эрхэм гишүүн Ж.Батзандан “Алуурчдын нам гэдгийг шууд утгаар нь хэлээгүй. Би уучлалт гуйхгүй. Яагаад уучлалт гуйх ёстой гэж” хэмээн хээв нэг хэвлэлийнхэнд ярьж явна. Түүний хэлсэн үгнээс болоод төрсөн ах нь намынхныхаа өмнө тун хүнд байдалд ороод байгаа гэсэн шүү.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж