Биллиард тоглодог робот бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Биллиард тоглодог робот бүтээжээ

Германы Мюнхен хотын Технологийн их сургуулийнхан биллиард тоглодог робот бүтээжээ. Эл робот нь зөвхөн пүүл биллиард тоглодог боловч маш чадварлаг аж.

Туршилтаар уг робот 400 удаа цохиход 80 хувийн амжилт үзүүлсэн байна. "Viral" хэмээх энэ робот хоёр гартай, долоон янзаар хөдөлж чаддаг бөгөөд камеруудын тусламжтайгаар бөмбөгний байрлалыг тодорхойлон, компьютерт суулгасан мэдээллийн дагуу цохидог аж.

Эх сурвалж: www.kt.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж