О.Баасанхүү Ч.Сайханбилэгийн хөнгөмсгийг нотолно

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү Ч.Сайханбилэгийн хөнгөмсгийг нотолно

Ирэх сарын 12-нд Ерөнхий сайдыг дуэльд дуудаад байгаа О.Баасанхүү түүний хөнгөмсгийг нотлох болно гэдгээ амаллаа. Түүний өгсөн саналд ЗГХЭГ-аас хариу өгөхгүй байгаа тул ийнхүү Ч.Сайханбилэгтэй халз үзэхээр шийдсэн бололтой.

Харин О.Баасанхүүгээр “хөнгөмсөг”-өө нотлуулах гэж буй Ерөнхий сайд түүний “урилгыг” хүлээж авах эсэх нь тодорхойгүй байгаа. Гэхдээ Ерөнхий сайд юун хөнгөмсөг ханддаг, яагаад О.Баасанхүүд тэгж санагдах болсон нь сонин. Царайлаг, нуруулаг Ерөнхий сайд зарим асуудал “хөнгөмсөг” хандаж байгааг нь О.Баасанхүү уучлахгүй шинжтэй.

 Т.ИРМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж