Монголын волейболын холбоо, “Хасу мегастар” клуб хамтран клубүүдын аварга шалгаруулах тэмцээнийг Хан-Уул дүүргийн 13-р хороонд байрлах “Эко спорт цогцолборт” зохион байгуулж байна. Энэ сарын 19-нд эхэлсэн "ХАСУ КАП-2016" тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй зургаан баг өрсөлдөж буй. Эмэгтэй багуудын хувьд тойргоор өрсөлдөж, аваргаа тодруулна. Маргааш эмэгтэй багуудын дунд шийдвэрлэх гурван тоглолт явагдана.
ХУВААРЬ: /02.24. 14.00/
"Монти" – "Алдар Алтайн барс"
"Тэнүүн огоо" – "Хилчин"
"Хасу Мегастарс" – "Эрчим"
Анх удаа болж буй “Хасу Кап-2016” тэмцээнд эрэгтэй найман баг өрсөлдөж байгаагаас хагас шигшээд "Эрчим", "Тэнүүн-Огоо", "Сэлэнгэ" болон "Хасу мегастарс-1" багууд үлджээ. Тэдний хувьд бямба гаригт шийдвэрлэх тоглолтыг хийнэ.
ЭРЭГТЭЙ: (02.27)
Хагас шигшээ:
"Эрчим" – "Хасу мегастарс-1"
"Тэнүүн-Огоо" – "Сэлэнгэ" багууд өрсөлдөнө.
Хожсон нь аваргын төлөө өрсөлдөх эрхийг авах юм.
Фотог: www.facebook.com/volleyball.mgl/
Ч.БОЛОР