АНУ-ын зарим мужид таазаа хөдөлгөсөн бүжигтэй хип хоп шоуг зогсоожээ. Учир нь Миссисипи мужийн хууль сахиулагчид ийм бохир бүжиг нь Согтууруулах ундааны тухай хуульд харшилж байна гэж үзжээ.
Нью Орлеаны нэгэн хип хоп бүжигчин насанд хүрэгчдийн, хэтэрхий задгай бүжигтэй хип хоп шоу зохион байгуулж, хэл ам тарьсны дараа ийм шийдвэр гарсан байна.
Миссисипи мужийн Согтууруулах ундааны хяналтын алба нь согтууруулах ундаагаар үйлчилж буй газруудын зугаа цэнгэл, эмх журамд хяналт тавьж, шаардлагатай үед хууль бус үйлдлийг зогсоох бүрэн эрхтэй юм байна. Тиймээс насанд хүрэгчдийн, задгай бүжигтэй хип хоп шоуг тус мужид нэгдүгээр сараас хойш хориглоод байгаа юм байна.
Тус мужийн хуульд шоу цэнгээний үеэр нүцгэн шахуу бүжиглэх болон секст уруу татах бүжгийг хориглодог ажээ.
Шоуг нь цуцалсны дараа хип хоп бүжигчин Фэйсбүүкээр дамжуулан шүтэн бишрэгчдээсээ уучлал гуйсан байна.
Харин дараа нь “Миссисипид таазаа хөдөлгөж бүжиглэх эрхтэй” гэсэн бичигтэй футболк зарж эхэлсэн гэнэ.
Н.ЭНХ