Орос, АНУ хоёр зэвсгийн томоохон экспортлогч хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Орос, АНУ хоёр зэвсгийн томоохон экспортлогч хэвээр байна

 

Худалдаж байгаа зэр зэвсгийнхээ хэмжээгээр зэвсгийн зах  зээл дээр АНУ, ОХУ хоёр тэргүүлэх байрандаа байсаар байна хэмээн Стокгольмын Энх тайвны асуудлыг судлах хүрээлэнгийн (Stockholm International Peace Research Institute) илтгэлд мэдэгдэв.

 

Хүрээлэнгийн судалгааны дагуу АНУ нь 2011-2015 онуудад дэлхийн зэвсгийн бүх экспортын 33 хувийг эзлэн лидер хэвээр үлдлээ. Орост  тэр үзүүлэлт нь 25 хувьтай байна. Гэхдээ  таван жилийн дотор  америкийн экспорт 27 хувиар нэмэгдсэн бол Оросынх 28 хувиар нэмэгджээ.  Францын зэвсгийн наймаа  9,8 хувиар, Хятадынх 88 хувиар, Германых хоёр дахин тус тус нэмэгджээ.

 

Орос  2011-2015 онуудад 50 оронд зэвсэг нийлүүлсэн ба  орос зэвсгийн томоохон худалдан авагч нь Энэтхэг байлаа. Орос зэвсгийн экспортынхоо 39 хувийг тэр оронд гаргажээ. Хоёрт нь орон орос зэвсэг авсан орнууд Вьетнам ба Хятадад  экспортынх нь 11 хувь ноогдсон байлаа.

 

Үндсэн импортлогч орнуудад нь Ойрхи Дорнод ба Зүүн өмнөд Ази болжээ. Энд Вьетнам тэргүүлэн зэвсгийн импортоо 699 хувиар нэмсэн байна. Хоёрт нь Саудын Араб орон импортоо 275 хувиар, Катар 279 хувиар, Азербайжан 217 хувиар, Ирак 83 хувиар тус тус импортоо нэмсэн байв. Харьцуулахад Европ харин зэвсгийн импортоо 41 хувиар буулгажээ.

 

Дэлхийн тэргүүлэх  10 импортлогч нарын тоонд Зүүн өмнөд Азийн зургаан орон багтсанд Энэтхэг дэлхийн импортын 14%, Хятад – 4,7 %, Австрали – 3,6%, Пакистан – 3,3%, Вьетнам – 2,9%, Өмнөд Солонгос – 2,6%-ийг тус тус эзэлсэн орнууд оржээ. “Хятад өөрийн цэргийн хүчийн импортын болон дотоодын үйлдврлэлийн зэвсгээр нэмэгдүүлж байна” гэж SIPRI  хүрээлэнгийн  шинжлэх ухааны ажилтан Симон Веземан хэлжээ. Түүний хөрш Энэтхэг, Вьетнам, Япон ч  хүчээ нэмэж байгааг илтьгэлд өгүүлэв."Соседние государства, такие как Индия, Вьетнам и Япония, также значительно укрепляют вооруженные силы».

 

SIPRI  хүрээлэн судалгаагаа таван жилд нэг удаа гаргадаг бөгөөд  зэвсгийн хэмжээг нь  зөвхөн нийлүүлэлтээр тооцож, мөнгөний тоог гаргадаггүй ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж