Дарханчууд аваргаа дахин баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Дарханчууд аваргаа дахин баталлаа

Өнгөрсөн
долоо хоногийн амралтын өдрүүдээр Гачуурт  тосгон дах “Монгол шилтгээн”
цогцолборын модон бөмбөгийн талбайд болсон Монгол улсын 2011 оны аварга
шалгаруулах модон бөмбөгийн тэмцээнийг М.Сономпил захиралтай “Залуу
Монгол” корпораци ивээн тэтгэн зохион байгуулав.

Манай
улсын нэртэй компаниудын нэг болох “Залуу Монгол” корпораци модон
бөмбөгийн УАШТ-ийг жил бүр өөрийн нэрэмжит болгон ивээн тэтгэн явуулж
байгаа бөгөөд 2011 оны тэмцээний мөнгөн шагналын сан ч өндөр байсан
ажээ. Тус тэмцээнд амжилт гаргасан шилдэг тамирчид ийнхүү өндөр
хэмжээний шагналтай тэмцээнд тун сонирхол, өрсөлдөөнтэй тоглосон байна.
Тэмцээнд Дарханы Татварын газар, Орхон-Уул аймгийн “Хангарьд” спорт
клуб, Дарханы ТИС, ХААИС, БХИС, Мон-Алтиус БТДС, Аварга БТДС,
Говь-Алтайн АУК, “Зуунтай” холбоо, UB 1 зэрэг багийн 10 байгууллагын
нийт 80 орчим тамирчид эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, багийн, холимог
хос, цохилтын гэсэн 5 төрөлд ур чадвараа сорин дүнгээ гаргалаа. Улсын
аваргын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Дарханы ТИС-ийн I багийн
тамирчин Н.Долгорсүрэн 110 оноогооор,  П.Хүслэнзаяа 113 оноогоор,
Б.Хишигжаргал 113 оноогоор 1-3 байруудад шалгарлаа. Эрэгтэй
ганцаарчилсан төрөлд Дарханы ТИС-ийн I багийн оюутан Б.Баттулга 97 оноо
авч аваргыг хүртжээ. Дарханы татварын тамирчин Я.Батболд, Д.Цэрэнболд
нар 104 оноогоор 2- 3 дугаар байранд орсон юм.  

Холимог хосын төрөлд:

Д.Цэрэнболд, Г.Батцэрэн /Дархан татвар/        49 оноо
А.Эрдэнэбат, Г.Ундрах                                     55 оноо
Б.Баттулга, Т.Хандсүрэн /Дархан ТИС/            56 оноо

Талбайн
цохилтын төрөлд эрэгтэйчүүдээс “Аддес Граф Икс”  ХХК-ийн тамирчин 
Г.Батмягмар, БХИС-ийн оюутан Н.Наранбаатар, Стандрчлал хэмжил зүйн
газрын Бүтээгдэхүүн тогтолцоо баталгаажуулалтын албаны Ж.Буяндалай,
эмэгтэйчүүдээс Дарханы ТИС-ийн оюутан Г.Энэрэл, Н.Долгорсүрэн,
Ч.Баярцэцэг нар тэргүүллээ.

Харин эрэгтэй багийн төрөлд Дарханы
татварын газрын баг 444 онооогоор  нэгдүгээр байранд шалгарлаа. Удаах
байранд Г.Болдбаатар дасгалжуулагчтай Дарханы ТИС-ийн II баг-ийн
оюутнууд 486 оноогоор, I баг 495 оноогоор гуравдугаар байранд орлоо.
Эмэгтэй багийн төрөлд  Дарханы ТИС-ийн I баг /458 оноо/, II баг /497
оноо/, Г.Загас дасгалжуулагчтай ХААИС-ийн баг 550 оноогоор эхний 3
байрыг эзэлсэн.

Байгууллагын дүнгээр ШУТИС-ийн I баг цомын эзэн
болсон бол Дарханы татварын газар, ШУТИС-ийн II баг эхний 3 байранд
шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.

Модон
бөмбөгийн УАШТ-нд оролцсон тамирчидын хамгийн ахмад нь Иргэдийн эрүүл
мэндийг дэмжих “Зуунтай” холбооны багийн ахлагч 74 настай Г.Жамбал
байлаа.

Тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаанд “Залуу
Монгол” компанийн дэд захирал С.Даян-Очир,  Дарханы МБХ-ны ЕНБДарга
Д.Гантөмөр нар оролцон амжилт гаргасан баг тамирчидад шагнал урамшуулал
гардуулсан байна.

Тэмцээний Ерөнхий шүүгчээр модон бөмбөгийн Олон улсын шүүгч Д.Энэбиш ажиллаа.

Улсын
аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид энэ онд 7 дугаар сарын
19-25ны хооронд Малайз улсад болох Азийн цом, 9 дүгээр сард Дархан
хотод болох Олон улсын нээлттэй тэмцээн, 10 дугаар сарын 9-14ны өдрүүдэд
Тайвань улсад болох Олон улсын нээлттэй тэмцээнүүдэд оролцох эрхтэй
боллоо.


МОНГОЛЫН МОДОН БӨМБӨГИЙН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж