Лондон хотын нэгэн иргэн Саймон Смит гэгч нэрээ албан ёсоор өөрчилж, Bacon Double Cheeseburger буюу Гахай мах, давхар бяслагтай бургер гэдэг нэр авчээ. Гахай мах, давхар бяслагтай бургер гэгч эр шинэ нэрэндээ тун сэтгэл хангалуун байгаа гэнэ. Мань эрд эхлээд өөрийн дуртай Burger King / Хаан бургерээр нэрээ өөрчлөх санаа төрсөн аж.
Мань хүн “the Sunday People” сэтгүүлд “Нэр бол хүний хэн болохыг тодорхойлоход онц чухал зүйл биш. Тэгээд ч хүн нэрээ өөрөө сонгодоггүй шүү дээ” гэсэн байна.
33 настай Гахайн мах, давхар бяслагтай бургер гуай өнгөрсөн жил нэрээ сольсон 85,000 англи хүний нэг болжээ. Гэвч тэрбээр эцэг эхээс өгсөн нэрийг хачирхалтай нэрээр сольсон хүмүүсийг тэргүүлсэн байна. Нэрээ сольсон хүмүүсийн дийлэнх нь алдартай хөлбөмбөгчид Кристиан Роналду, Лионел Месси, Манчестер Юнайтедын од тоглогч Уэйн Руни нарын нэрийг авдаг ажээ.
Нэрээ сольсон нэгэн хос Ноён, хатагтай гайхлууд болгож өөрчилсөн бол Бэтмэний нууц нэр Брюс Уэйнийг авсан хүн ч байгаа гэнэ.
Их Британид ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг UK Deed Poll Service-ийн нэгэн ажилтны хэлж буйгаар эцэг эхээс өгсөн нэрээ Happy Birthday болгож өөрчилсөн хүн ч гарсан бөгөөд хачирхалтай нэр авахыг хүсдэг хүмүүс цөөнгүй байдаг ажээ. Гэвч энэ нь тэдний хүсэл, сонголт учраас хүсэлтийг нь ёсоор болгодог байна. Өөрийн нэрэнд дургүй хүн олон байдаг ажээ.
Н.ЭНХ