Стокгольмын Энх тайвны асуудлыг судлах хүрээлэнгийн (Stockholm International Peace Research Institute) өнгөрсөн оны сүүлчээр зэвсэг үйлдвэрлэгчдийн талаарх 2013–2014 оны илтгэлээ шинэчилсэн юм. Уг илтгэлд дурдагдсан таван том зэвсэг үйлдвэрлэгчийг танилцуулья.
Улс: АНУ
Зэвсгийн худалдаа: $37 470 сая
Lockheed Martin Corporation гэх Америкийн компани нь нисэх онгоц, сансрын техник, усан онгоц, шуудангийн албаны автоматжуулалт, нисэх буудлын логистикийг эрхэлдэг. Төв байр нь АНУ-ын Мэриленд мужийн Бетесда хотод байрладаг.
Lockheed Martin нь цэрэг, аж үйлдвэрийн томоохон цогцолбор юм. Компани нь ашгийнхаа 95 хувийг ба гадаад орнуудын захиалгаас авдаг.
Lockheed Martin бизнесээ: аэронавтика, цахим системүүд, мэдээллийн систем, сансрын систем гэсэн дөрвөн сегментаар явуулдаг. Дэлхий даяар үйлдвэрүүдэд нь 130 мянган хүн ажилладаг.
Улс: АНУ
Зэвсгийн худалдаа: $9 810 сая
L-3 Communications Holdings компани нь цэргийн байлдааны удирдлага, холбоо, тагнуул, ажиглалт, байрлалын системүүд, сансрын, нисэхийн навигацийн төхөөрөмжүүд, тэнгисийн сургалтын үйлчилгээ, төхөөрөмжүүдийг бэлтгэдэг. Гол захиалагч нь Пентагон, Дотоод яам, нууц албад, NASA зэрэг болдог. Төв байр нь Нью-Йоркийн Марри-Хилл дүүрэгт байрлана.
Фото:northropgrumman.com
Улс: АНУ
Зэвсгийн худалдаа: $19 660 сая
Northrop Grumman Corporation (NYSE: NOC) гэх компани цахим болон мэдээллийн, агаар, сансрын ба усан онгоцны салбарт ажилладаг.
Фото:boeing.com
Улс: АНУ
Зэвсгийн худалдаа: $28 300 сая
The Boeing Company корпораци нь нисэх онгоц, сансрын цэргийн техник үйлдвэрлэдэг дэлхийн хэмжээний байгууллага юм. Төв байр нь Иллинойс мужийн Чикаго хотод байрлана.
Корпорацид үндсэн хоёр үйлдвэрийн салбартай. Үүнд: Boeing Commercial Airplanes (иргэний бүтээгдэхүүн), Boeing Integrated Defense Systems (цэргийн болон сансрын техник) гэсэн хоёр үйлдвэрлэгч ордог.
Үүний зэрэгцээ, корпорацид Boeing Capital Corporation (төслүүдийг санхүүжүүлэх алба), Shared Services Group (дэд бүтцийн дэмжлэг), Boeing Engineering, Operations & Technology (бүтээх олох, инновацийн санааг гаргах) зэрэг багтана.
Фото:navaltoday.com
Улс: АНУ
Зэвсгийн худалдаа: $21 370 сая
Raytheon компани нь пентагоны томоохон нийлүүлэгч юм. Ашгинхаа 90 хувийг цэргийн захиалгаар босгодог. Зенитийн пуужингийн "Пэтриот" цогцолбор, “Томагавк” далавчит пуужинг бүтээн үйлдвэрлэгч. Дэлхийн томоохонд орох корпораци юм.
Дэлхийн зах зээлийн 54,4 хувийг АНУ-ын компаниуд эзлэдэг. Гэхдээ 2013–2014 онуудад тэдний үйлдвэрлэл 4,1 хувиар унасныг SIPRI илтгэлдээ тэмдэглэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР