III сургуулийн &#34Алтан-Од&#34 баг алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

III сургуулийн &#34Алтан-Од&#34 баг алтан медаль хүртлээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа "Сурагчдын лиг"-ийн сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолт Буянт Ухаа спортын ордонд явагдаж өндөрлөлөө.

Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын Школьная Баскетбольная Лига “КЭС-БАСКЕТ” Төрийн Бус Байгууллага, нийслэлийн Боловсролын Газар, Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоохамтран зохион байгуулсан юм. Гурван насны ангиллаар зохион байгуулагдсан уг тэмцээний эмэгтэй ахлах насанд Б.Дэлэг дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн “Алтан од” багийн тамирчид Багануур дүүргийн багийг 40:38 харьцаатай хожиж алтан медалийн эзэд болов. Мөн насны ангилалд 1 дүгээр сургуулийн баг хүрэл медаль хүртжээ. Нийслэлийн есөн дүүргийн 112 сургуулийн давхардсан тоогоор 6413 багийн 81158 сурагч хамрагдсан энэ тэмцээний “Шилдгийн Шилдэг Дасгалжуулагч”-аар “АЛТАН ОД” багийн дасгалжуулагч багш Б.Дэлэг шалгарч, мөн багийн тоглогч 11г ангийн сурагч Ч. Намуунаа “Шилдгийн Шилдэг Тоглогч” болж багаараа ирэх гуравдугаар сард ОХУ-ын САНКТ-ПЕТЕРБУРГ хотод болох сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцохоор боллоо.Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн "АЛТАН ОД" багийн амжилтаас дурьдвал,

  • 2013-2014 он Сүхбаатар дүүргийн сурагчдын лигийн мөнгөн медаль
  • 2014-2015 он Сүхбаатар дүүргийн сурагчдын лигийн мөнгөн медаль
  • 2014-2015 он Нийслэлийн сурагчдын лигийн “Кес-баскет” тэмцээний хүрэл медаль
  • 2015-2016 он 16 насны улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль тус тус хүртжээ.

ЭХ СУРВАЛЖ: http://sbd.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж