Дэлхийн зэсийн магнатууд

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн зэсийн магнатууд

 

Зэс нь байгаль дээр олон төрлийн эрдэст бодистой нэгдсэн байдалтай олдох нь элбэг бөгөөд тухайн зэсийн орд ямар төрлийн зэсийг яаж агуулсан байгаагаас нь хамаарч, хөрөнгө оруулагчид өөрсдийн бизнесийн талбараа хэр зэрэг өндөр үнэлэх нь хамаардаг билээ.

Тэгвэл энэ удаад тэдгээр хөрөнгө оруулагчид ямар төрлийн зэсэнд гар татахгүй хөрөнгө оруулдаг болоод, ямар төрлийн зэс нь үнэ цэнээ илүү сайн хадгалдаг болохыг investingnews.com сайтын тайлбарласнаар хүргэж байна. Тэдний дурдсанаар, хамгийн үнэ цэнэтэй тэрхүү улаан металлыг үнэлэх хэд хэдэн хүчин зүйлс байдаг байна.

1. Зэсийн ордын төрөл

Порфирийн зэс бол хүдрийн хамгийн том эх булаг бөгөөд, дэлхийн нийт зэсний хэрэгцээний 60%-ийг дангаараа бүрдүүлж байна. Порфирийн зэс агуулсан хүдэр нь хэлбэр хэмжээний хувьд нэгэн цул байдалтай олдох бөгөөд, ойролцоогоор нийт жингийнхээ 0.4%-1% хүртэлх хэмжээний зэс агуулдаг бөгөөд үүнээс бага хэмжээний бусад төрлийн металлуудтай нэгдсэн байх нь олонтаа. Ордын хувьд ил уурхайгаас илүүтэй олдоно.

Зэсийн тунамал чулуулаг нь хоёр дахь том эх үүсвэр бөгөөд дэлхийн зэсийн хэрэглээний дөрөвний нэгийг бүрдүүлж байна.

 

2.  Хүдрийн төрлүүд

Зэсийн хүдэрийн хамгийн гол хоёр төлөөлөгч байдаг бөгөөд тэдгээр нь хүхэр агуулсан болон хүчилтөрөгчийн исэл агуулснаараа ялгагдана. Өнөөгийн байдлаар хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа зэсийн хүдэр нь халькопирит хэмээх хүхэр агуулсан хүдэр бөгөөд нийт зэсийн үйлдвэрлэлийн 50%-ийг хангагч томоохон төлөөлөгч юм.

Халькопирит бүхий зэсийн хүдэрээс сайн чанарын буюу 20%-30% агууламжтай зэсийн баяжмал гарган авах боломжтой бөгөөд үүнээс ч илүү ашиг бүхий зэсийн хүдэр байгаа нь өндөр чанарын буюу 37%-40% зэсийн баяжмал гарган авах боломжтой халькоцит хэмээх бас нэгэн хүдэр байдаг байна. Энэ бол хэдэн зууны туршид олборлогдож буйн дээр хамгийн үнэ цэнэтэй зэсийн хүдэр юм. Учир нь энэ мэт сайн чанарын зэсийн баяжмалууд нь найрлаган дахь хүхрээсээ ангижирсан байдаг байна.

Түүнчлэн хүдрийг байгаль дээрээс олдсон анхныхаа найрлагаар байгаа тохиолдолд анхдагч, нэмэлт минерал элементүүд нэмж өгснөөр нь хоёрдогч гэх мэтээр ангилдаг байна.

3. Зэсийн хүдэр дэх зэсийн агууламж

Ихэнхи зэсийн хүдэр нь өөрийн жингийн бага хувьтай тэнцэх хэмжээний зэсийг агуулсан байдаг бөгөөд зэсээс гадна бусад төрлийн металлтай нэгдсэн байдаг. Юутай нэгдсэнээсээ шалтгаалж харилан адилгүй өнгөтэй байна. Харин үлдсэн хэсэг нь тийм ч чухал бодисууд биш бөгөөд ашиггүй үлдэгдэл найрлага болж үлддэг.

Хайгуулын компаниуд нь өрөмдлөг хийсний дүнд зэсийн хүдрийн дээж болгож тодорхой хэмжээний хүдрийг олборлодог бөгөөд энэхүү дээжин  дэх металлуудын орцыг химийн аргаар тогтоосноор тухайг орд дахь зэсийн хүдрийн нийт нөөц хэмжээг тогтоодог.

Харин энэхүү үнэлгээний үр дүнг тооцоолохдоо тухайн металлын хүдэрт агуулагдаж буй концентраци дээр тулгуурладаг. Жишээ нь, 1000 киограмм жин бүхий зэсийн хүдэрт агуулагдах засийн хэмжээ 300 килограмм байлаа гэж бодоход агууламж нь 30%-тай гэж дүгнэнэ. Мэдээж энэ хувь өндөр гарах тусам засийн ордны нийт нөөц өндрөөр тооцоологдоно.

21-р зуунд нээгдсэн зэсийн ордуудын хүдэр дэх зэсийн агууламж нь 0.6%-иас хэтэрдэггүй байсан байна. Харин хүдэр дэх бусад металлуудын агууламж нь дээд тал нь хүдрийн нийт жингийн 2%-тай тэнцэж байжээ.

Түүнчлэн, хөрөнгө оруулагчид дээж болж шинжлэгдсэн хүдрийг бусад дээжүүдтэй харьцуулсны үндсэн дээр шийдвэрээ гаргах нь тодорхой боловч, ингэхдээ илүү гүнээс гарч ирсэн дунд зэргийн агууламжтай зэсийн хүдрийг илүү өндөр агууламжтай боловч илүү богино зайн өрөмдлөгөөр гарч ирсэн дээжээс илүүд үүдэг байна.

4. Олборлолтын зардал

Хэдийгээр далд уурхай тооны хувьд ил уурхайгаас ховор боловч, зах зээл дээр харьцангуй түгээмэл буй ил уурхайг сонгож олборлолт эхлүүлэх нь хөрөнгө оруулагчдын мөнгийн хэмнэсэн хожоотой сонголт болдог байна.

Үүний учир маш энгийн бөгөөд ердөө л ордын гол нөөц нь газрын гадаргаас илүү ойр зайнд байж, түүнийг олборлох эдийн засгийн зардал илүү дөт мөн илүү хямд тусдаг учраас тэр юм. Манай улсаас ялгаатай нь тэд хэрэглэгдэхгүй илүү гарсан чулуу хөрс зэргээр ухсан талбайгаа буцааж дүүргэдэг тулд олборлолтоо эхлэхийн тулд хэдий хэмжээний хөрс хуулах шаардлагатайг болоод эргүүлэн байршуулэх хэрэггүй хөрс чулуулгийн хэмжээг ч харгалзан үздэг байна.

 

Дэлхийн хамгийн том 5 зэсийн уурхай /2014 оны байдлаар/.

Эскондида, Чили Улс

BHP Billiton болон Rio Tinto компаниудын хамтран эзэмшдэг энэхүү уурхай нь дэлхий дээрх хамгийн том уу рхай юм. Эскондида гэдэг нь Испани хэлээр “нуугдсан, нуугдмал гэх утгыг илэрхийлэх бөгөөд тийм учраас маш их хэмжээний буюу хэдэн зуун метр хөрсийг хуулах шаардлага тулгарснаараа алдартай орд юм.

2014 онд гэхэд 1.154 сая тонн зэс үйлдвэрлэсэн нь өмнөх оноосоо 3%-иар буурсан үзүүлэлт ажээ.

2. Коллахуаси, Чили Улс

Anglo American, Glencore болон Mitsui компаниудын эзэмшдэг энэхүү орд нь 2014 онд 470,400 тонн зэс үйлдвэрлэснээрээ жагсаалтын хоёрдугаарт оржээ.

 

3.Эл Тэниенте, Чили Улс

Чили Улсын төрийн өмчит уул уурхайн компани болох Codelco компанийн эзэмшдэг Эл Тэниенте засийн орд гуравдугаарт орсон бөгөөд энэхүү орд нь 2014 онд далд уурхайн үйл ажиллагаагаа 2018 онд эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч төлөвлөсөн хугацаанаасаа хоёр жил орчмоор хоцорч эхлэхээр болсон байна. Тэдний энэхүү төлөвлөгөө хэрэгжих нөхцөл тааруу гэсэн таамаг зарим ажиглагчдын дүгнэлтэд багтжээ. Одоо тэдэнд шаардагдах төсөв анх тооцоолж байсан 3.4 тэрбум доллараасаа бараг хоёр дахин бууж, 2 тэрбум долларт хүрээд байна.

 

4. Лос Пеламбрес, Чили Улс

Antofagasta, Mitsubishi, Nippon болон Marubeni гэх мэт компаниудын хамтран эзэмшдэг энэхүү уурхай нь 2015 оны гуравдугаар сард нутгийн усны хангамжид сөргөөр нөлөөлж буйг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээс болж хаалгаа барих дээрээ тулсан уурхай юм. Гэвч сарын дараа шүүхийн шийдвэр ус татарсан шалтгаан Лос Пеламбрес уурхайтай холбоогүй гэсэн шийдвэр гаргажээ.

 

5. Лос Брончес, Чили Улс

Anglo American дангаараа эзэмшдэг энэхүү уурхай жилд 404,500 тонн зэс үйлдвэрлэснээрээ жагсаалтын тавд оржээ. Эзэмшигч компанийн зүгээс өнгөрсөн оны тавдугаар сард Лос Брончесийн байгаль орчныг сэргээхэд зориулж 6.2 сая доллар зарцуулсан байна.

Г.СҮМБЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж