Үерээс улмаас Чигэстэйн голын гүүрийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Үерээс улмаас Чигэстэйн голын гүүрийг хаажээ

Завхан аймгийн нийт нутгаар өнгөрсөн өдрүүдэд хур бороо их орсноос Богд, Чигэстэйн гол үерлэж хүн, мал гарах аргагүй болжээ. Түүнчлэн үерийн улмаас аймгийн төвд байрладаг Чигэстэйн голын гүүрний дунд талын тулгуур багана нурж, гүүр доошоо хотойсон байна. Өчигдрийн байдлаар аймгийн онцгой байдлын хэлтэс гүүрээр гурван тонноос дээш даацын машин гаргахгүй байсан бол өнөөдөр гүүрийг хааж, засварлах арга хэмжээ авахаар бэлтгэж буй аж. Чингэстэйн гүүр нь Дэнж, Хороо зэрэг гэр хороооллыг бүх үйлчилгээ төвлөрсөн төвийн хэсэгтэй холбодог гүүр юм. 

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж