Холимог хосын төрөлд:
Д.Цэрэнболд, Г.Батцэрэн /Дархан татвар/ 49 оноо
А.Эрдэнэбат, Г.Ундрах 55 оноо
Б.Баттулга, Т.Хандсүрэн /Дархан ТИС/ 56 оноо
Талбайн цохилтын төрөлд эрэгтэйчүүдээс “Аддес Граф Икс” ХХК-ийн тамирчин Г.Батмягмар, БХИС-ийн оюутан Н.Наранбаатар, Стандрчлал хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцоо баталгаажуулалтын албаны Ж.Буяндалай, эмэгтэйчүүдээс Дарханы ТИС-ийн оюутан Г.Энэрэл, Н.Долгорсүрэн, Ч.Баярцэцэг нар тэргүүллээ.
Харин эрэгтэй багийн төрөлд Дарханы татварын газрын баг 444 онооогоор нэгдүгээр байранд шалгарлаа. Удаах байранд Г.Болдбаатар дасгалжуулагчтай Дарханы ТИС-ийн II баг-ийн оюутнууд 486 оноогоор, I баг 495 оноогоор гуравдугаар байранд орлоо. Эмэгтэй багийн төрөлд Дарханы ТИС-ийн I баг /458 оноо/, II баг /497 оноо/, Г.Загас дасгалжуулагчтай ХААИС-ийн баг 550 оноогоор эхний 3 байрыг эзэлсэн.
Байгууллагын дүнгээр ШУТИС-ийн I баг цомын эзэн болсон бол Дарханы татварын газар, ШУТИС-ийн II баг эхний 3 байранд шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.
Модон бөмбөгийн УАШТ-нд оролцсон тамирчидын хамгийн ахмад нь Иргэдийн эрүүл мэндийг дэмжих “Зуунтай” холбооны багийн ахлагч 74 настай Г.Жамбал байлаа.
Тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаанд “Залуу Монгол” компанийн дэд захирал С.Даян-Очир, Дарханы МБХ-ны ЕНБДарга Д.Гантөмөр нар оролцон амжилт гаргасан баг тамирчидад шагнал урамшуулал гардуулсан байна.
Тэмцээний Ерөнхий шүүгчээр модон бөмбөгийн Олон улсын шүүгч Д.Энэбиш ажиллаа.
Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид энэ онд 7 дугаар сарын 19-25ны хооронд Малайз улсад болох Азийн цом, 9 дүгээр сард Дархан хотод болох Олон улсын нээлттэй тэмцээн, 10 дугаар сарын 9-14ны өдрүүдэд Тайвань улсад болох Олон улсын нээлттэй тэмцээнүүдэд оролцох эрхтэй боллоо.
МОНГОЛЫН МОДОН БӨМБӨГИЙН ХОЛБОО