Чөлөөтийн дасгалжуулагчид семинартай

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн дасгалжуулагчид семинартай

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо, МҮОХ хамтран санаачилж, МЧБХ-ноос зохион байгуулж байгаа чөлөөт бөхийн дасгалжуулагчдын олон улсын семинарын нээлт өнөөдөр 16.00 цагт МҮОХ-ны байранд болно.

Зургадугаар сарын 21-28-ны өдрүүдэд болох бөхийн дасгалжуулагчдын олон улсын семинарт бүх аймгийн Биеийн тамир, спортын хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагчид, нийслэл хот дахь биеийн тамирын дээд сургуулиуд, нийгэмлэг, клубын 30 гаруй дасгалжуулагчид оролцох хийгээд семинарыг ФИЛА-гийн лицензтэй дасгалжуулагч, Болгар улсын иргэн Иван Цонов удирдан явуулах юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж