Увсынхан 1000 га-гаар илүү тариалалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Увсынхан 1000 га-гаар илүү тариалалт хийжээ

Увс аймгийн хаврын тариалалт энэ жил цаг уурын таагүй байдал, бензин шатахууны хомсдол зэргээс шалтгаалан багагүй удааширсан билээ. Харин ойрын өдрүүдээс цаг агаар сайжирч, Засгийн газраас хаврын тариалалтанд зориулж тодорхой хэмжээний шатахуун шийдвэрлэж өгснөөр 5100 га-д тариалалт хийх төлөвлөгөөтэй байснаас өнөөдрийн байдлаар 5820 га-д тарилалт хийж үүнээс 5450 га-д нь улаан буудай тариад байгаа юм. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 1000 га-гаар илүү тариалалт хийсэн бөгөөд нэг га-гаас 14 центр ургац авна гэж тооцоолоход аймгийн гурилын хэрэгцээний 80 хувийг хангах боломжтой гэнэ. Дээрх тариалалтын ихэнх хувь нь Баруунтуруун суманд буюу 4750 га талбайд тариалалт хийсэн аж.  Мөн энэ сарын 15-ны дүн мэдээгээр төмс 240 га-д тарихаас 228 га, хүнсний ногоо 180 га-д тарихаас 173 га-д тус тус тариад байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж