Намын бүлгүүд мэдээллээ хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд мэдээллээ хойшлуулав

УИХ-ын ээлжит бус чуулган хаагдаж, Төрийн ордон ажин түжин байна. Өнөөдөр УИХ дахь АН болон МАН-ын бүлгээс мэдээлэл хийхээр тов зарласан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулаад байна.  Намын бүлгүүд  өнгөрсөн долоо хоногт хуралдаад хаалтаа хийсэн ээлжит бус чуулганы асуудлаар мэдээлэл хийхээр зар түгээгээд байсан юм. Өнөөдрөөс эхлэн УИХ-ын Байнгын хороод өнгөрсөн хугацааны тайлангаа хэвлэлээр дамжуулан олон нийтэд хүргэх тухай сонсогдож байсан ч одоогоор цаг товлоогүй байна.

УИХ-ын гишүүд тойрогтоо болон бусад газруудад сонгогчидтой уулзаад эхэлжээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар л гэхэд өнөөдөр Багахангай дүүрэгт ажиллаж буй юм байна.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж