Челси дараагийн шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Челси дараагийн шатанд шалгарлаа

Английн хамгийн том нэр хүндтэй тэмцээний нэг болох ФА цомын тавдугаар шатны тоглолтод учраа таарсан “Челси” клуб өнгөрсөн шөнө талбайдаа “Манчестер Сити” клубыг буулган авч, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа.

Энэ тоглолтонд “Манчестер Сити” клубын дасгалжуулагч Мануэль Пеллигрини гарааны бүрэлдэхүүнээ амраахаар шийдэж, сэлгээний тамирчдыг тоглуулсан ч, ялагдал хүлээсэн юм. Тоглолтын гол баатраар Э.Азар тодорлоо. Тэрээр тус тоглолтод нэг гоол оруулж,  хоёр гоолыг амжилттай дамжуулжээ.  

Үзэгч: 41,594

Гоолуудыг:

D.Costa (Дамжуулалт: E.Hazard)

1-1 D.Faupala

2-1 B.Willian (Дамжуулалт: E.Hazard)

3-1 G.Cahill

4-1 E.Hazard

5-1 B.Traore (Дамжуулалт: Oscar) нар гоолдлоо.

Ийнхүү ялалт байгуулсан “Челси” зургадугаар шатны тоглолтод “Эвертон” клубтэй ирэх гуравдугаар сарын 12-ны өдөр тоглоно.

Я.ТӨМӨР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж