Ой тогтоолтоо хурцлах боломжийг нэг өдөрт

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Ой тогтоолтоо хурцлах боломжийг нэг өдөрт

Энэ сарын 27-ны бямба гаригт “OpenMind” ТББайгууллага  ой тогтоолтын сонирхолтой аргачлал, техникүүд, мэдээ мэдээлэл, тэмцээн, үзүүлбэрийг багтаасан бүтэн өдрийн үйл ажиллагааг “Ой тогтоолтыг 1 өдөрт” үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

Тухайн үйл ажиллагаа нь:

-Утасны дугаар, дансны дугаар, код,

-Та танилцсан хүнийхээ нэр* зүс царайг эргэн санах

-Гадаад үг цээжлэхэд хувь нэмрээ оруулах юм.

Уг үйл ажиллагаа нь Тусгаар тогтнолын ордны бага танхимд 11 цагаас 16:00 цагийн хооронд болох гэнэ.

“OpenMind” ТББайгууллага нь ирэх сард:

-“Мэтгэлцээнийг 1 өдөрт”,

-“Интернет хэрэглээг 1 өдөрт” үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

“OpenMind” ТББайгууллага нь ой тогтоолтыг сайжруулах, оюуны хөрөнгө оруулалтыг дэмждэг бөгөөд өнгөрсөн онд “Интерном” номын дэлгүүрт бестселлер болоод байсан Тони Бузаны “Ой тогтоолтын нууц” номыг орчуулсан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж