”Дорнод нутаг” баг хүрэл медалийн эзэд боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

”Дорнод нутаг” баг хүрэл медалийн эзэд боллоо

МХБХ энэ жилийн “АЙМГИЙН ЦОМ-2011”-ыг аймгуудын хөлбөмбөгийн шигшээ багийн чансааг үндэслэн урьдчилсан болон шигшээ тоглолтуудаар явуулахаар шийдвэрлэсэн билээ. Нийт 21 аймгаас энэ жил 10 аймгийн шигшээ баг оролцохоор мэдүүлгээ өгсөн болно.

Урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 16-наас эхэлсэн бөгөөд шигшээ тоглолтууд амралтын өдрүүд болж медалийн эзэд өнөөдөр /VI.21/ тодроод байна.

Хэсгийн аваргын төлөө “Дорнод нутаг” баг өнгөрсөн жилийн хүрэл медалийн эзэн Сэлэнгэ аймгийн багтай тоглож 1:1-ээр тэнцэж пиналтийн цохиолтоор ялагдаж хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болсон билээ. Медаль авах шийдвэрлэх тоглолтод өнгөрсөн жилийн аварга Эрдэнэт хотын багтай тоглож 4:0-oор хожин түүхэн амжилтыг эзэн боллоо.

Хамгийн анх 1989 онд Дорнод аймгийн шигшээ баг аймгуудын аваргаас мөнгөн медаль авч байсан ба түүнээс хойш нэг ч медаль авч байгаагүй юм байна. Харин 22 жилийн дараа “Дорнод нутаг” баг хүрэл медалийн эзэд болж хүсэн хүлээж байсан амжилтуудын эхлэлийг тавьж байна.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

             

С.ГЭГЭЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж