Жүдочид Германы гранпригаас гурван хүрэлтэй

Хуучирсан мэдээ: 2016.02.22-нд нийтлэгдсэн

Жүдочид Германы гранпригаас гурван хүрэлтэй

Олон улсын Жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг болох гранпри тэмцээн Германы Дюссельдорф хотноо хоёрдугаар сарын 19-21-ний өдрүүдэд боллоо. Энэ оны хоёр дахь удаагийн гранпри тэмцээнд дэлхийн 91 орны эрэгтэй 353, эмэгтэй 204, нийт 557 жүдоч өрсөлдсөн юм. Манай улсаас 22 жүдоч зодоглосноос ГУРВАН ХҮРЭЛ, шагналт V байрт дөрөв, VII байрт хоёр жүдоч орлоо. Япон, БНСУ гурван алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол 20-р байрт жагслаа. Тус гранпри тэмцээнээс 29 орон ямар нэгэн медаль хүртжээ.  

ХҮРЭЛ:

Эрэгтэй 90 кг – Л.Отгонбаатар (Абу Дабигийн "Их дуулгын аварга)

Эмэгтэй 48 кг: М.Уранцэцэг (Дэлхийн аварга, Гавьяат тамирчин)

Эмэгтэй 63 кг: М.Мөнхзаяа (Дэлхийн аваргын хүрэл медальт, 2012 оны олимпийн наадмын V байр, Гавьяат тамирчин)

Шагналт V байр:

Эрэгтэй 73 кг: – Н.Хадбаатар

Эрэгтэй 81 кг: О.Ууганбаатар

Эрэгтэй 90 кг: Г.Алтанбагана

Эмэгтэй 52 кг: М.Бундмаа (Дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин)

Шагналт VII байр:

Эрэгтэй 60 кг: Г.Хэрлэн

Эрэгтэй 73 кг: С.Ням-Очир (Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин)

Энэ удаагийн гранпри тэмцээний анхаарал татсан бөхийн нэг бол ОУХМ Г.Отгонцэцэг байсан. Түүний хувьд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж эхэлсэн бөгөөд 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. Г.Отгонцэцэг хэсгийн аваргын барилдаанд М.Уранцэцэгтэй таарч вазари үнэлгээгээр ялсан юм. Хоёр бөхийн хувьд хоёрдугаар сарын эхэнд болсон Парисын “Их дуулга”-ын финалд учраа таарахад Г.Отгонцэцэг ялалт байгуулж байсан.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж