Олимпийн зураачид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Олимпийн зураачид тодорлоо

Ирэх онд Лондонд болох зуны Олимпийн зурагт хуудаснуудын дизайныг гаргах 12 зураачийг сонголоо. Соёлын үнэт өвөө аль болох тусгасан зурагт хуудсуудыг хийнэ гэдгээ зохион байгуулагчид нь мэдэгдэв. Эдгээр 12 зураачийг 100 уран бүтээлчээс сонгон шалгаруулж авчээ.


Олимпийн түүхийг бичилцэх хүндтэй үүрэг ногдсон зураачдын нэг болох Эмин Траси “Урлаг, соёл гэдэг бол тухайн улс орны амин сүнс нь. Би Лондон хот дэлхийн нүд чихийг соронзодсон том хэмжээний тэмдэглэлт үйл явдал, арга хэмжээг хэрхэн гайхалтай зохион байгуулдгийг олон улсад харуулахыг хүсэж байна” хэмээн ярив.


2012 оны Лондонгийн Олимп зургадугаар сарын 21-нээс есдүгээр сарын 9-ний хооронд 12 долоо хоногийн турш болох юм. Тэр үеэр зохиох урлаг, соёлын арга хэмжээ болоод наадмын төсөв, ивээн тэтгэгчид зэргийг ирэх аравдугаар сард зарлана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж