2015 онд “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өсвөр үеийнхний хөл бөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тушаалыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр ерөнхий боловсролын сургуулиудад гаргасан билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Монголын хөл бөмбөгний холбоо, БСШУЯ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Улмаар Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй дунд сургуулийн хичээлийн программд хөл бөмбөгийн спортыг оролцуулж, сурагчдыг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгаж, дэлхийн агуу спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд системтэйгээр ажиллах бөгөөд сургуулийн биеийн тамирын багш нарт албан ёсоор ур чадвар болоод хөл бөмбөгийн спортыг цааш түгээн дэлгэрүүлэх мэдлэгийг эзэмшүүлэх юм байна.
Д.ЖАГАР