Дулаан болон задгай зогсоолд авто машин зогсоож буй аж ахуй нэгж болон хувь хүмүүс нь хуулийн дагуу зөвшөөрөл авч тарифын зохицуулалтаа өөрсдөө хийдэг байна. Мэргэжлийн хяналтын байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа объектын аюулгүй байдалд хяналт шалгалт хийх үүрэгтэй. Харин тогтоож байгаа үнэнд нь хяналт хийдэг байгууллага байдаггүй байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар нь өрсөлдөөний хуулийн зургаадугаар заалтын дагуу зөвхөн зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд зохицуулалт хийдэг байна Тодруулбал бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянах мөн ус, гэрэл, дулаан гэх зэрэг үйлчилгээ ордог байна. Дулаан болон задгай зогсоолын бизнес эрхлэгчид хуулийн дагуу тухайн байршилд үйл ажиллагаа явуулж үнийн тарифыг өөрсдөө тогтоодог тул ямар нэг хяналтын байгууллага үнэнд хяналт шалгалт хийж түүнийг тогтоох боломжгүй байдаг байна.
Д.ЭРДЭНЭ
Холбоотой мэдээ