
төрөө сэргээлгэхээр шүүхэд ханджээ. Өнгөрсөн наймдугаар сард “Daily
Mail” сонинд Их Британийн киноны холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Барбараг буяны сангийн тэргүүний албан тушаалаа ашиглан “First Light
charity” шагнал хүртсэн гэж бичсэн юм. Тэрбээр сонины нийтлэл нэр төрд
нь халдсан гэж үзэж нэр төрөө сэргээлгэхээр Их Британийн дээд шүүхэд
хандаад байна. Их Британийн “First Light” сан нь дижитал богино
хэмжээний кино бүтээгчдийг дэмжих зорилгоор 2001 онд байгуулагдсан юм.
Барбара уг санг байгуулагдсан цагаас нь эхлэн удирдах зөвлөлийн
тэргүүнээр ажиллаж байжээ. “Daily Mail” сонинд Барбара албан тушаалаа
ашиглан өөрийгөө шагнуулж, хандивын мөнгийг компанидаа ашигласан гэж
бичсэн байна.
Дашрамд сонирхуулахад, Барбара ахынхаа хамт “Жеймс
Бонд”-ын 23 дахь албан ёсны цуврал ангийг гаргахаар ажиллаж байгаа
гэнэ. Шинэ цуврал ирэх 2012 оны аравдугаар сард Их Британид нээлтээ хийх
юм.
Н.Энх