Фото: Mahmoud Sulaiman/ZUMAPRESS.com/globallookpres
Сирийн Хомс хот дахь "Лива аль-Иман» бүлэглэл лидергүй үлдэв. Хэт даврагчдын толгойлогч Саудын Арабт зугтан гарчээ. Энэ тухай Донбассын уугуул “Тимур” гэдэг хочтой курдын хамт байлдаж байгаа хүн мэдээлсэн гэнэ.
Тэр нууц мэдээлэгчийн хэлснээр, исламын бүлгийн толгойлогч Абдер Резеч Абид Миза Кази гэгч Сириэс гарч явжээ. Түүнийг дагаад исламын дайчид Хбуб-Эр-Рих тосгоныг орхин зугтсан байв.
Сирийн нисэх хүчин Дейр-Фур, Заафарана районуудын терористуудын автын цувааг бөмбөгджээ. Жама-Асаха районд бөмбөгдөлтөд исламын 17 дайчин өртсөн байв. Латакия мужид Сирийн арми Кинсиба хотыг чөлөөлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР