М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар дахин барилдлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар дахин барилдлаа

Олон улсын Жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг болох Гранпри тэмцээн Германы Дюссельдорф хотноо өнөөдөр эхэлсэн. Энэ жилийн хоёр дахь удаагийн Гранпри тэмцээнд дэлхийн 91 орны эрэгтэй 353, эмэгтэй 204 нийт 557 жүдоч өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр татамид гарсан манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-ын жинд М.Бундмаа нар хүрэл медалийн төлөө барилдахаар үлдээд байна.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн аваргын төлөө Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг үлдсэн. Түүний хувьд хэсгийн аваргын барилдаанд М.Уранцэцэгтэй таарч вазари үнэлгээгээр ялсан юм. Парисын “Их дуулга”-ын финалд хоёр бөх үлдэхэд Г.Отгонцэцэг ялалт байгуулж байсан.

Энэ өдөр эрчүүдээс 60 кг-ын жинд Г.Хэрлэн шагналт VII байр эзэлсэн бол Ц.Цогтбаатар гуравдугаар, 66 кг-ын жинд Д.Алтансүх хоёрдугаар, А.Батсуурь эхний тойргоос тэмцээнийг өндөрлүүллээ.

www.twitter.com/IntJudoFed
www.instagram.com/judogallery

ШУУД ҮЗЭХ: http://judolive01.lb.judobase.org/live/

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж