Сэлэнгэ аймгийн Мандал суманд волейболын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд нийт 21 багийн 240 гаруй тамирчид оролцсон томоохон арга хэмжээ болсон юм. Уг тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Г.Гандолгор ахлагчтай баг гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн байна. Мөн Спорт сургуулийн багш Чиёна “Шилдэг хамгаалагч”- аар тус тус шалгарчээ.