Данийн Хернинг хотноо болсон энэ тоглолт 2:1-ийн харьцаатай талбайн эзэн багийн ялалтаар өндөрлөсөн юм. Талбайн эзэн багийн гэнэтийн ялалт хэмээн нэрлэгдээд байгаа энэ тоглолтын 37 дах минутанд Жесси Лингардын дамжуулалтаар Мемфис Депай эзэн багийн хаалганд бөмбөг оруулсан юм. Харин үүнээс хэдхэн минутын дараагаар Пионе Систо тоглолтын харьцааг тэнцүүлсэн бол 77 дах минутанд Маркос Уреньягийн дамжуулалтаар Пол Онуачу хожлын гоолыг орууллаа. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр Манчестер Юнайтедийн Данийн нутаг дэвсгэрт ялагдал хүлээснийг ааш муутай Алекс Фергюсоны хатуухан гар дутагдсантай, мөн Уэйн Рунигийн гэмтэл авсан зэрэгтэй холбон тайлбарлаж байна. 2 багийн хариу тоглолт энэ сарын 25-ны өлөр Манчестер хотноо болох юм. Энэ тоглолтоор "улаан чөтгөрүүд” онооны илт зөрүүтэй хожиж л чадахгүй бол европын цомын аварга шалгаруулах тэмцээнээс хасагдаж ч мэдэхээр болоод байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn