Завхан аймгийн Улиастай сумын Б.Элдэв-Очирын нэрэмжит улсын тэргүүний Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн 8б ангийнхан өнгөрсөн долоо хоногт хандивын тоглолт хийлээ. Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн эмчилгээний зардал болон нэгэн өнчин хүүхдэд сэтгэлийн хандив өргөхийг Улиастай сумын иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудаас хүсэж энэхүү тоглолтыг зохион байгуулжээ. Тэдний тоглолт хүүхдийнх гэхээсээ илүү мэргэжлийн урлагийн тоглолт шиг болсон бөгөөд томчууд тэднээр маш их бахархаж байгаагаа илэрхийлсэн байна. “Сэтгэлийн эгшиг” тоглолтыг үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний “Нутгийн үйлс” ХХК ивээн тэтгэж Улиастай сумын хэд хэдэн байгууллагууд хандив өргөсөн байна.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин