С.Эрдэнэ хэвлэлд ярилцлага өгчээ. Солонгос улсад хийлгэсэн түүний эмчилгээ дуусч, нутаг буцах болсон тухайгаа ярьсан байна. Юутай ч өөрийгөө шатаасан түүнийг төр нь ивээлдээ авч, хариуцсан компани нь гадаадад эмчлүүлсэн. Эмчилгээний дараах зургаа ч сонинд өгч нийтлүүлсэн байна. Гэвч С.Эрдэнэ аанай л төр, түмэндээ баярласнаа бус тунирхаж байгаагаа хэлсэн байх юм. Учир нь компаниас төлбөр дутуу төлсөн учир эмчилгээгээ хийлгүүлэх хүсэлгүй гэнэ.
Харин “Эрдэнэс Тавантолгой” компаниас дутуу гэгдээд байгаа физик эмчилгээ болон тосонд зарцуулах төгрөгийг солонгосын эмнэлгийн дансанд хийсэн байна. Ингээд компаниас түүний эмчилгээнд нийт 289 сая төгрөг зарцуулахаар болсон байна.
Гэвч С.Эрдэнэ мөнгө хурдан шилжүүл гэж зандарч, шилжүүлсний дараа эмчилгээгээ хийлгэхгүй гэдийж улс төржсөн сурагтай. Тэр мөнгөө чамласан бололтой. Эсвэл мөнгө нь илүүдээд эмчилгээнээс залхсан бололтой. Юутай ч компани түүний хүслүүдийг “Алтан загасны үлгэрийнх” шиг биелүүлжээ.
Улс орны эдийн засаг элгээрээ мөлхсөн энэ үед олон компаниуд үүдээ барин, цалингаа авч чадахгүй өдөр хоногийг өнгөрөөж байгаа хүмүүс хэдэн зуугаараа байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Харин түүнд хүмүүс чадлаараа тусалсан. Тэр эхнэр, хүүхдүүдийн хамт солонгосыг зорьсон.
Тэр шударга үйлийн төлөө өөрийгөө шатааснаа хэлдэг ч нийгэмд буруу үлгэр болсон болчимгүй үйлдэл хийснээ ухаарахгүй байгаа нь даанч харамсмаар… Харин ч мөнгөө чамлаж, тоглоом хийж байна.
Тусыг тусаар хариулах уу, усаар хариулах уу гэдэг нь хүний мөс чанарын асуудал.
Н.БАТ
Холбоотой мэдээ